“ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ” МЭТГЭЛЦЭЭНИЙ КЛУБЫН ДҮРЭМ
1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Клубын нэр: ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ мэтгэлцээний клуб
1.2 Байршил:
• Улаанбаатар хот, Сонгино Хайрхан дүүрэг, 6-р хороо, 9-р сургууль
• Утас: 89294535, 89072024
• Факс:
• Е mail:
• Веб:
1.3 Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэн сайн дураараа нэгдсэн, нээлттэй гишүүнлчлэлтэйгээр СХД-ийн 9-р сургуулийн дэргэд “Залуу манлайлал” мэтгэлцээний клубыг 2013 оны 01 сарын 24 өдөр үүсгэн байгуулав.
1.4 Клуб нь гишүүддээ үйлчлэхийн зэрэгцээ мэтгэлцээнийг дэмжин ажиллах ашгийн төлөө бус байгууллага байна.
1.5 Клубын гишүүнчлэл нь клубын дүрмийг хүлээн зөвшөөрсөн, дүрэмд заасан шалгуурыг хангасан залуучуудад нээлттэй байна.
2.КЛУБЫН АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭ
2.1 Клубын уриа:
Мэдлэг бол хүч
Мэтгэлцээн бол хөгжил
2.2 Алсын хараа: Мэтгэлцээнийг олон нийтэд таниулан, Боловсролын салбарын залуу үеийг дэмжиж, хөгжүүлнэ.
2.3 Эрхэм зорилго: Клуб нь гишүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх, залуу үеийг бэлтгэхэд чиглэнэ.
2.4 Клубын үндсэн үйл ажиллагааны хүрээ:
• Гишүүдийн хувь хүний хөгжил, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах,
2.5 Клубээс гишүүдэд явуулах үндсэн үйлчилгээ:
- Чадавхижуулах сургалт, мэдээлэл солилцоо
- Чөлөөт ярилцлага – лекц, мэтгэлцээнд хамруулах
- Төрөл бүрийн уулзалт, семинар зохион байгуулах,
- Гишүүдийг идэвхижүүлэх арга хэмжээнүүд зохион байгуулах
- Мэтгэлцээнийг дэмжсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
- Бусад байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх
3. КЛУБЫН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЭРХ ҮҮРЭГ
3.1 Клуб нь бүх гишүүдийн хурал, тэргүүн, дэд тэргүүн, удирдах зөвлөл, гишүүд гэсэн удирдлага зохион байгуулалтын бүтэцтэй байна.
3.2 Бүх гишүүдийн хурал
3.2.1 Клубын эрх барих дээд байгууллага бүх гишүүдийн хурал байна.
3.2.2 Бүх гишүүдийн хурал нь клубын үзэл баримтлал, зорилго, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны хүрээ, үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой асуудлуудлаар шийдвэр гаргана.
3.2.3 Бүх гишүүдийн хурлын ирц жинхэнэ гишүүдийн 51% ирсэнээр хүчин төгөлдөрт тооцогдох бөгөөд гишүүдийн олонхийн /51%/ саналаар шийдвэр гаргана.
3.2.4 Бүх гишүүдийн хурлыг жилд 1 удаа хуралдуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.
3.3 Удирдах зөвлөл
3.3.1 Клуб удирдах зөвлөлтэй байх бөгөөд дүрмийн 2.5 хэсэгт заасан үндсэн үйл ажиллагаа, бүх гишүүдийн хурлаас тодорхойлсон чиглэлийн хүрээнд үйл ажиллагааны багуудад клубын ажил хэргийг удирдан явуулах заавар, зөвлөгөө өгөх.
3.3.2 Удирдах зөвлөл нь бүх гишүүдийн хурлаас сонгогдсон 5 гишүүдээс бүрдэнэ. Багийн гишүүд дундаасаа ахлагчийг сонгох бөгөөд багийн ахлагч нь клубын тэргүүн байна.
3.3.3 Удирдах зөвлөлийн хурал гишүүдийн олонхи ирсэнээр хүчин төгөлдөрт тооцогдоно. Шийдвэрийг олонхийн саналаар батална.
3.3.4 Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
• Гадаад, дотоодын үйл ажиллагаанд клубыг төлөөлөх, харилцах
• Клубын жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх
• Үйл ажиллагааны болон сургалт, семнар,тэмцээн, уралдааны тайланг дүгнэж бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж батлуулна.
• Бүх гишүүдийн хурлаас тогтоосон бусад эрх үүрэг
3.3.5 Удирдах зөвлөл нь 2 жилийн хугацаатай сонгогдох бөгөөд улиран сонгогдож болно.
3.3.6 Удирдах зөвлөлийг клубын тэргүүн ахлах бөгөөд дараах ажлыг хариуцана.
• Клубын бүх гишүүдийн хурлыг удирдан явуулна.
• Клубээс гаргасан аливаа шийдвэр, албан хэргийн бичиг баримтууд тэргүүнд хадгалагдана. Тэргүүн хүндэтгэх шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй тохиолдолд хурлыг аль нэг гишүүн нь удирдаж явуулж болно.
• Тэргүүн нь клубын төлөвлөгөөнд туссан ажлыг гүйцэтгэхэд удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэгтэй.
• Тэргүүн өөрийн хүсэлтээр ажил үүргээ шилжүүлж болно. Энэ тохиолдолд бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах ба шинэ Тэргүүн сонготол түүний үүргийг багийн аль нэгэн гишүүн хариуцана.
3.7 Үйл ажиллагааны багууд/цаашид баг гэх/
3.7.1 Клуб нь дараах багуудтай байх бөгөөд Үүнд: а. Гишүүн хариуцсан б. Клубүүд хариуцсан в. Санхүүгийн баг г. Хамтын ажиллагаа д. Гадаад харилцаа
3.7.2 Багууд дараах чиг үүрэгтэй ажиллана.
• Гишүүн хариуцсан баг /чадваржуулах сургалтууд, семинар, хэлэлцүүлэг өрнүүлэх/
• Клуб хариуцсан баг /Клубүүдэд чиглэсэн зөвлөх үйлчилгээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх/
• Санхүүгийн баг /Гишүүнчлэлийн татвар, хандив тусламж, санхүүжилт, зарцуулалт/
• Хамтын ажиллагааны баг /хэвлэл мэдээлэл, PR, харилцагч байгууллагуудын хамтын ажиллагаа, вэб сайт-мэдээлэл шинэчлэх/
• Гадаад харилцаа / ижил төстэй байгууллагуудтай түншлэл тогтоох, сургалт семинар, бусад/
4. ГИШҮҮНЧЛЭЛ
4.1 Гишүүн
4.1.1 Клубын үзэл баримтлал, үйл ажиллагаа, дүрэм, журмыг сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа СХД-ийн ЕБ-ын сургуулийн багш, сурагч, иргэдэд гишүүнчлэл нээлттэй байна.
4.1.2 Гишүүнчлэл нь дараах төрөлтэй байна. Үүнд: Хүндэт гишүүн, Жинхэнэ гишүүн, Дэмжигч гишүүн
• Жинхэнэ гишүүн: Клубын үйл ажиллагаанд идэвхи сонирхолтой оролцох, саналын эрхтэй гишүүд байна.
• Дэмжигч гишүүн: клубын үйл ажиллагаанд материаллаг болон материаллаг бус дэмжлэг үзүүлэгч иргэн болон байгууллагыг хэлнэ.
• Хүндэт гишүүн: 40-өөс дээш насны клубын үйл ажиллагааг дэмжиж оролцдог зөвлөх гишүүнийг хэлнэ.
4.1.3 Бүх гишүүдийн хуралд шинээр элссэн гишүүдийг танилцуулж байна.
4.2 Гишүүний эрх, үүрэг
4.2.1 Клубын гишүүд бүх гишүүдийн хурал болон удирдах зөвлөл, багуудад санал, гомдлоо гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй.
4.2.2 Клубын жинхэнэ гишүүн нь сонгох, сонгогдох, бүх гишүүдийн хуралд саналын 1 эрхтэй байна.
4.2.3 Клубын гишүүдийн дунд зарласан хуралд тогтмол оролцож, шинэлэг санаа санаачилга өрнүүлэх, олонхийн саналаар шийдвэрлэгдсэн асуудлыг хүндэтгэх
4.2.4 Клубын бодлого үйл ажиллагаанд нийцүүлж гаргасан бусад журам шийдвэрийг дагаж мөрдөх
5. КЛУБЫН САНХҮҮЖИЛТ
5.1 Клубын санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
• Гишүүдийн сайн дурын хандив
• Дэмжигч гишүүдийн хандив тусламж
• Бусад
5.2 Гишүүд болон албан байгууллагаас гаргасан саналыг төсөл болгон хэрэгжүүлж санхүүжиж болно.
5.3 Хандив тусламж нь мөнгөн болон мөнгөн бус хэлбэртэй байна.
2013 оны 01 дүгээр сарын 24 өдөр
СХД-ийн “Залуу Манлайлал” мэтгэлцээн клубын бүх гишүүдийн хурал 2013 оны ... дугаар сарын ...-ны өдрийн …
12-р сарын 25-ны өдрийн хурлаар батлав. дүгээр тогтоолын хавсралт